팝업레이어 알림

Солонгос дахь Монгол сургуульд сурагч элсүүлэх журам > 광고

광고


광고

Солонгос дахь Монгол сургуульд сурагч элсүүлэх журам

페이지 정보

작성자 몽골학교1 작성일19-04-17 10:24 조회10,445회 댓글0건

본문

Солонгос дахь Монгол сургуульд сурагч элсүүлэх журам

 

2019-2020 оны хичээлийн жилд 1-р ангид дараах журмын  дагуу сурагч эслүүлж,  бүртгэнэ.

Үүнд

 

1. Эслүүлэх сурагчийн тоо : 30 сурагч (1бүлэг)

 

2. Элсэх анги : 1-р анги

 

3. Сурагчдыг сонгох арга : СДМС-ийн дэргэдэх Насом цэцэрлэгийн төгсөгчид  болон, СДМС-д суралцаж буй  сурагчдын дүү нарыг 1-р шатанд бүртгэнэ.

Ийнхүү 1-р шатны бүртгэлд бүртгүүлсэн сурагчдын тоо,  эслүүлэх сурагчдын тоонд хүрээгүй тохиолдолд 2-р шатны бүртгэлийг хийнэ.

(Жич: Нэг хичээлийн жилийн төлбөр болох 2 сая воноос эхний улирлын төлбөр болох 1сая воныг төлсөн тохиолдолд бүртгүүлсэнд тооцно)

4. 1-р шатны бүртгэлийн хугацаа : 2019он  5сар  1ний өдөр (лха) 09:0012:00

(Насом цэцэрлэгийн төгсөгчид  болон, СДМС-д суралцаж буй  сурагчдын дүү нарыг бүртгэх)

2-р шатны бүртгэлийн хугацаа: 2019он  5сар  2ны өдөр (пү) 09:00~12:00

5. Бүртгэл хийгдэх газар : СДМС-ийн багш нарын өрөө  (1давхар)

 

6. Бүрдүүлэх материал : а) Элсэгчийн анкет, судалгаа  (тухайн өдөр сургуулиас авч бөглөх)

б) Гадаад паспорт - сурагч, эцэг, эх

в) Төрсний гэрчилгээ

г) Цээж зураг  2 хувь  (элсэгчийн анкет болон сурагчийн үнэмлэх олгоход хэрэглэгдэх)

 

2019он  4сар  8ны өдөр

Солонгос дахь Монгол сургууль

 

댓글목록

등록된 댓글이 없습니다.


서울시 광진구 광장로 1 (광장동 401-17) 재한몽골학교 대표전화 : 02-3437-7078 FAX : 02-458-2980 mongolschool@hanmail.net
문의전화 : 나섬어린이집 02)6497-0033
Copyright © 2016 BY 재한몽골학교. All RIGHTS RESERVED.